← Мэдээ
Hype2026.11.10 · 1 үзсэн

Дэлхий нийтээрээ пак задлахад донтов: “Pokémon TCG Pocket” ердөө 9 хоногт 30 сая таталт хийгдэж, рекордуудыг эвдэж байна!

Дэлхий нийтээрээ пак задлахад донтов: “Pokémon TCG Pocket” ердөө 9 хоногт 30 сая таталт хийгдэж, рекордуудыг эвдэж байна!

Гар утасны тоглоомын зах зээлд өнгөрсөн хэдэн жил гараагүй галзуу үзэгдэл яг одоо өрнөж байна. 10-р сарын 30-нд нээлтээ хийсэн “Pokémon Trading Card Game Pocket” гар утасны хөзөрт тоглоом ердөө 9 хоногийн дотор дэлхий даяар 30 сая гаруй удаа татагдаж, өдөрт сая сая долларын орлого олж буйг The Pokémon Company албан ёсоор зарлалаа.

Нээлтээ хийгээд эхний 48 цагт 10 сая таталт хийгдэж байсан бол долоо хоногийн дотор энэ үзүүлэлт гурав дахин өссөн нь уг бүтээлийг оны хамгийн амжилттай мобайл төслүүдийн нэг болгож байна.

Вирал тренд: "Муруй булантай пак" ба "God Pack"-ийн хойноос хөөцөлдөхүй

Энэхүү тоглоом дэлхий даяар вирусийн тархац шиг хурдан тархсан гол нууц нь тоглоомын явц гэхээсээ илүү Booster Pack задлах мэдрэмж юм. Тоглогчдод өдөрт хоёр удаа пак үнэгүй нээх боломж өгдөг бөгөөд пак задлах хөдөлгөөнт дүрслэл, дуу чимээ, хөзөр дэлгэх мөчүүд нь тоглогчдыг шууд л өөртөө татаж байна.

Нийгмийн сүлжээ болох TikTok, X (Twitter), Reddit-ээр сүүлийн өдрүүдэд тоглоомын тухай олон зуун сая хандалттай трендүүд өрнөлөө. Тэдний дундаас хамгийн их яригдаж байгаа нь “Crinkled / Bent Corner Myth” буюу пак сонгохдоо булан нь нугарсан, муруйсан савлагааг сонговол ховор картууд гарах магадлалтай гэх цуурхал юм. Хэдийгээр хөгжүүлэгчид энэ нь кодчиллын хувьд зүгээр л тохиолдлын (RNG) шинж чанартай гэдгийг далд илэрхийлсэн ч олон мянган тоглогчид хөзрийн пак бүрийг эргүүлэн шалгаж, туршилт хийсээр байна.

Мөн нэг багцаас нэгэн зэрэг 5 ховор, бүтэн зурмал (alternate art) карт гарч ирдэг “God Pack” гэх ховор үзэгдлийн бичлэгүүд цацагдаж, гайхалтай азаа гайхуулсан gamer-ууд нийгмийн сүлжээг дүүргэв.

Хялбаршуулсан шинэ дүрэм ба Meta-гийн тэмцэл

Хэдийгээр бодит Pokémon TCG хөзрийн тоглоом маш олон дүрэм, нарийн стратегитай байдаг ч уг мобайл хувилбар нь уламжлалт дүрмийг эрс хялбарчилжээ. Тавцан дахь хөзрийн тоог 20 болгон цөөлж, energy картуудыг гараас нэмдэг системийг автоматжуулснаар нэг тоглолт дунджаар 3-5 минут л үргэлжилдэг болсон юм.

Энэ нь шинэхэн тоглогчдод ч, эртний Pokémon сонирхогчдод ч адилхан амар, сонирхолтой орчныг бүрдүүлсэн. Одоогоор PvP болон PvE тулаанд Mewtwo ex + Gardevoir, Pikachu ex, болон Charizard ex бүхий deck-үүд meta-г ноёрхож буй бөгөөд Misty картын зоос шидэх (coin flip) азаас шалтгаалж эхний тойрогтоо л 100+ damage авч ялагдах эсвэл хожих явдал олон нийтийн хөгжилтэй мем (meme) болоод байна.

Мөнгө хэвлэх машин: Өдөрт 3-6 сая ам.долларын орлого

Шинжээчдийн тооцоолсноор (AppMagic, MobileGamer.biz) уг тоглоом гарснаасаа хойш өдөр бүр дунджаар 3-6 сая ам.долларын орлого олж, өдгөө 35 сая ам.долларыг нэгэнт хол даваад байна. Энэ нь бүр “Pokémon GO”-ийн өдөр тутмын орлогыг хол давсан үзүүлэлт юм. Тоглоом Японы болон АНУ-ын App Store, Google Play Store-ийн хамгийн их татагдсан үнэгүй тоглоомуудын жагсаалтыг тэргүүлж эхэллээ.

The Pokémon Company аль хэдийнэ тоглоомын анхны арга хэмжээ болох Lapras ex цуглуулах эвент болон PvP шагналын горимуудыг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд ирэх саруудад тоглогчид хоорондоо карт солилцох (Trading) системийг нэмэхээр төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: IGN, Game Developer, Nintendo Life

#pokemon#pokemontcg#pokemontcgpocket#mobilegaming#gacha#gamingnews
Хуваалцах

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү