Цаг алдах шаардлагагүй: CS2-ийн шинэ patch-аар Retakes горимд бөмбөг шууд саармагжиж, тахианууд "трюк" үзүүлдэг боллоо!
Valve компани Counter-Strike 2 (CS2) тоглоомдоо ээлжит шинэчлэлтээ (patch) албан ёсоор орууллаа. Энэхүү шинэчлэлтийн гол онцлох зүйл нь тоглогчдын бэлтгэл хийх, ур чадвараа сорих дуртай "Retakes" горимд хийсэн томоохон практик өөрчлөлт болон тоглогчдын сэтгэлийг сэргээх хөгжилтэй шинэ үйлдлүүд юм.
Илүү хурдан, илүү ухаалаг: Retakes горимд "Instant Defusal" нэвтэрлээ
CS2-ийн албан ёсны Retakes горимд өмнө нь талбайг цэвэрлэж, бөмбөгийг саармагжуулах үед өрсөлдөгч үлдээгүй байсан ч тоглогчид хэдэн секундийг дэмий хүлээн зогсох шаардлага гардаг байсан. Харин шинэ шинэчлэлтээр энэхүү механик илүү ухаалаг болжээ.
Одооноос эхлэн Retakes горимд бөмбөг дэлбэрэхээс өмнө хангалттай хугацаа үлдсэн бөгөөд бөмбөг саармагжуулах (defuse)-ыг таслан зогсоох ямар ч идэвхтэй utility (молотов, утаа, гранат г.м.) байхгүй нөхцөлд defuse хийж эхлэнгүүт раунд шууд (instant) амжилттай дуусна.
Үүнээс гадна Valve дараах хугацааны тохиргоонуудыг танажээ:
- Freeze time-ийн хугацааг бууруулсан: Тоглолт эхлэхийн өмнөх зогсох цаг богиноссон тул раунд бүр илүү түргэн эхэлнэ.
- Round restart delay-г багасгасан: Раунд дууссаны дараа дараагийн раунд руу шилжих хоорондын сул зогсолтыг бууруулсан байна.
Ингэснээр Retakes горимоор clutch болон post-plant бэлтгэл хийдэг gamer-уудын хувьд сул цаг үрэх явдал үгүй болж, тоглолтын ерөнхий хэмнэл, бүтээмж эрс нэмэгдэж байгаа юм.
Freeze Time уйтгартай биш: Тахиагаа ping хийж үзүүлбэр үзүүлээрэй
Valve-ийн хөгжүүлэгчид жижиг гэлтгүй хөгжилтэй easter egg, деталийг шигтгэдгээрээ алдартай. Энэ удаад ч мөн Counter-Strike цувралын бэлгэдэл болсон тахиануудад сонирхолтой шинэ чадвар нэмжээ.
Тодруулбал, тоглолтын раунд эхлэхээс өмнөх "freeze time"-ийн үеэр өөрийн тэжээвэр тахиаг (pet chicken) "ping" хийх тохиолдолд тахиа тань хариу үйлдэл үзүүлж, тусгай үзүүлбэр буюу трюк (trick) үзүүлдэг болсон байна! Мөн хувийн тохиргоо (customized item text)-г нууцалсан тоглогчдын хувьд тэжээвэр тахианы нэр нь бусдад харагдахгүй далдлагдах боломжийг хамт шийджээ. Ингэснээр раунд бүрийн өмнөх хэдхэн секундэд багийнхантайгаа хөгжилдөх шинэ шалтгаан нэмэгдэв.
Vulkan оновчлол ба карт бүтээгчдэд зориулсан сайжруулалт
Тоглоомын системийн ерөнхий тогтвортой байдлыг хангах хүрээнд дараах техникийн засварууд хийгджээ:
- Vulkan Renderer-ийн тогтворжилт: Vulkan график API ашигладаг тоглогчдын хувьд тоглоом гацах, гэнэт хаагдах (crash) асуудлыг бууруулах тогтвортой байдлын оновчлол орсон.
- CS2 Workshop Tools дэмжлэг: Мод болон custom map бүтээгчдэд зориулан
toolsskybox_occluderматериалыг нэмж, скрипт бичих системийн бүтцийг шинэчилсэн байна. Энэ нь коммьюнитигийн зохиосон шинэ газрын зургууд дээр FPS уналт багатай, жигд ажиллахад чухал нөлөө үзүүлнэ.
Шинэ update нь CS2-ын өдөр тутмын тоглолтыг илүү динамик, хүлээлтгүй, хэмнэлтэй болгоход чиглэсэн таатай өөрчлөлт боллоо. Та ч мөн тоглоомоо update хийгээд, Retakes горимын шинэ хурд болон тахианыхаа трюкийг туршаад үзээрэй!
Эх сурвалж: Valve Corporation / Counter-Strike 2 Official Patch Notes, Jeu.video